31 шинжилгээний бүх сорьц сөрөг гарчээ

2020-05-31 Мэдээ мэдээлэл

ХӨСҮТ-д тусгаарлагдаж буй иргэдийн шинжилгээний хариу болон, эмчилгээний талаар ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү мэдээлэл өглөө.

 

ХӨСҮТ, Дархан-Уул аймгийн лабораторид өчигдөр хийгдсэн  31 шинжилгээний бүх сорьцод коронавирусийн халдвар илрээгүй байна. 


Өнөөдрийн байдлаар халдварын батлагдсан тохиолдол 179 байна. Үүнээс эдгэрч эмнэлгээс гарсан 44, эмчлэгдэж буй 135 хүн байна. Эдгээр хүмүүсийн 116 нь хөнгөн, 19 нь хүндэвтэр байна. Халдвар аваад эмчлэгдэж буй хүмүүс дотор 8-16 насны 5 хүн байна. Эмчилгээнд жирэмсэн хоёр эмэгтэй байсан бол нэг нэмэгдэж, 3 болсон байна. Мөн элэгний хавдартай нэг, сахарын өвчтэй нэг хүн коронавирусийн халдвартай эмчлэгдэж байна.

Тусгаарлалтад байгаа хүмүүсийн давтан шинжилгээг  өнөөдөр авах юм байна.

Өнөөдрийн онч үг

16 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.