СЭРЭМЖЛҮҮЛЭГ:Сэлэнгэ аймгийн зарим нутгаар цасан болон шороон шуурга шуурна

2020-03-25 Uncategorized

Маргааш буюу энэ сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Орхон, Орхонтуул, Хушаат, Зүүнбүрэн, Цагааннуур сумын нутгаар цас орж, цасан болон шороон шуурга шуурахыг сэрэмжлүүллээ.

Мөн энэ сарын 25-нд Баруунбүрэн, Хүдэр, Бугант, Баянгол, Мандал, Ерөө, Түшиг сумын нутгаар хур тунадас орно. Салхи баруун хойноос 7-12 м/с хүрч, цасан болон шороон шуурга шуурахыг аймгийн УЦУОШГ-аас анхааруулж байна.

Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн нутгаар үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө хур тунадас орно. Салхи баруунаас секундэд 9-14 метр. Шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна.

2020 оны 3 дугаар сарын 26-31-нийг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр хур тунадас орохгүй. Салхи баруунаас 5-10 м/с. Хүйтэрч шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан байна. 28-наас дулаарах аж.

Өнөөдрийн онч үг

19 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.