
Аяны хүрээнд эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд Эрүүл мэндийн сайд, Хүнс хөдөөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын хамтарсан 2017 оны А/191, А/64 дүгээр тушаалаар баталсан “Нянгийн тэсвэржилтээс сэргийлэх салбар дундын үйл ажиллагааны төлөвлөгөө(2017-2020)”-ний хэрэгжилтийг ханган ажиллахад байгууллага, хамт олны оролцоог ханган ажиллахын ач холбогдлыг тайлбарлан таниулах, “Антибиотик эмийн зохистой хэрэглээ”, “Амбулаторийн практикт эмчийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх нь” сэдэвт сургалтад тус эмнэлгийн тасаг, албадууд зохион байгуулсны зэрэгцээ эрүүл зан үйл төлөвшүүлэх мэдээлэл, сургалт, сурталчилгааны төв, бусад байгууллага хамт олон, иргэд үйлчлүүлэгч, орон нутагт нийт хүнийг хамруулсан.
Тус эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд энэ сарын 18-ны өдрийн 07.00-17.00 цаг хүртэл “Антибиотикийн даслаас урьдчилан сэргийлье” сэдэвт үйл ажиллагааг хэрэгжүүлэн амбулаториор үйлчлүүлэгчид, эмчилгээний тасгуудад хэвтэн эмчлүүлж буй эмчлүүлэгч тэдний ар гэрийнхэн, сахиуруудад “Антибиотик эмчийн зохистой хэрэглээ”, “Нянгийн тэсвэржилт”, “Антибиотикийн тэнцвэржилттэй тэмцэх арга Таны гарт” сэдвээр мэдээлэл, сургалт зохион байгууллаа.
Өдөрлөгийн үеэр иргэдийн дундах халдвараас сэргийлэх ажлыг идэвхижүүлэх зорилгоор “Зөв цагт гарын эрүүл ахуйг сахиж, тэсвэртэй нянгийн тархалтыг зогсоох нь”, “Өвчтөнийг халдвараас хамгаалах нь”, “Халдварын сэргийлэлт, гарын эрүүл ахуйг сахих нь” сэдвээр мэдээлэл, сургалт явуулж 250 гаруй үйлчлүүлэгчийн гар угаалтын зөв техникийг ионжуулсан гэрлийн тусламжаар үнэлгээ хийж зөвлөгөө, зөвлөмж өглөө.
Өдөрлөгт нийт 1200 гаруй иргэд, үйлчлүүлэгч, эмчлүүлэгч болон эмч, эмнэлгийн мэргэжилтэнийг хамруулсан ба антибиотикийн зохистой хэрэглээний талаар 3 төрлийн 1500 ширхэг гарын авлага бэлтгэн тарааж, 100 хүнээс антибиотикийн хэрэглээний талаар асуумж судалгаа авч, зөвлөмж өгсөн. Холбогдох мэдээллийг МҮОНТВ-ээр олон нийтэд хүргэж, мэдээллийн бусад сүлжээгээр олны хүртээл болгосон.