Гэмтэл согог судлалын үндэсний төвийн төлөөллүүд болон Японы AOIKAI медикал корпораци хоорондын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.
Энэ сарын 23-ны өдөр тус төвд Японы Aoikai медикал корпорацийн дэд захирал Tаро Шинтани, Iwaki Meaisei их сургуулийн гадаад харилцааны албаны дарга Вюки Тадатоши нар айлчлан ирсэн юм. Энэ үеэр Гэмтэл согог судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Т.Мөнхсайхан болон тус корпорацийн дэд захирал Tаро Шинтани нар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.
Хамтын ажиллагааны хүрээнд харилцан сургалт зохион байгуулах, үзлэг оношлогоо хийх, туршлага солилцох зэрэг олон ажил хийхээр төлөвлөв.
Япон улсын мэс заслын сүүлийн үеийн шинэ технологи, арга барилыг Монгол улсад нэвтрүүлэх, ГССҮТөвд хийгдэх боломжгүй байгаа мэс ажилбар болон бусад тусламж үйлчилгээг Япон улсад очиж хийлгэх боломжтой болж байгаагаараа өндөр ач холбогдолтой юм. Aoikai медикал корпораци нь 34 эмнэлэг, 76 сувилал, асрах газар, 6 коллеж 1 их сургууль нийт 124 байгууллага, 13000 ажилчидтай эмнэлгийн тусламж үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг томоохон корпораци юм.
2024-12-26
2024-12-26
2024-12-26
87433
30721
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.