Гадуур цус алдалтыг зогсоох хэд хэдэн арга байдгийг мэргэжлийн байгууллагаас зөвлөж байна. Насанд хүрсэн хүний биед дунджаар таван литр цус байдаг. Цус алдалтыг гадуур ба дотуур гэж ангилдаг. Дотуур цус алдалт нь аюултай бөгөөд анхны тусламж үзүүлэх болон оношлоход төвөгтэй байдаг. Гадуур цус алдалтыг артерийн судасны, венийн судасны, хялгасан судасны гэж ангилна.
А. ЦУС ГАРЧ БАЙГАА ГАР ХӨЛИЙГ ДЭЭШ ӨРГӨХ. Тэгэхдээ зүрхний төвшингөөс өндөр өргөсөн байх юм. Энэ үед судасны хананд үзүүлэх даралт багасах тул цус тогтох юмуу багасна.
Б. ГАРААР, ХУРУУГААР ДАРАХ АРГА нь тараагч судасны ястай аль ойрхон байрлаж байгаа хэсэгт ясруу нь дарж урсгалыг хаахад чиглэгдэнэ.
Артерийн судасны цус алдалтын үед гэмтлээс дээгүүр венийн цус алдалтын үед шархны доод хэсэгт дарна.
АНХААРАХ ЗҮЙЛ: Судсыг дарж тогтоож байх үедээ цус тогтоох өөр аргуудыг хэрэглэх бэлтгэлийг хийж байх ёстой.
Жишээ нь: Боолтын материал ,чангалуур ,багаж гэх мэт.
ЧАНГАЛУУР ТАВИХ АРГА:
Гэмтсэн судас, цус алдаж байгаа хэсгээс дээгүүр чангалуураа тавина, зөвхөн ястай хэсэг, гуя бугалганы түвшинд тавих.
-Чангалуурыг ороохдоо дээр дээрээс нь давхардуулан ороож болно.
Гэхдээ хооронд нь хавчуулж болохгүй -Хэрэв чангалуур зөв сайн тавигдсан бол цус алдалт тогтох бөгөөд чангалуураас доошхи хэсэгт судасны лугшилт мэдэгдэхгүй болдог. -Зориулалтын чангалуур боолт үгүй бол гарын доорх хэрэгслээр /бүс ,тэлээ, алчуур, уяа гэх мэт/хийж болно. -Чангалуур тавигдсны дараа яаралтай эмнэлэгт хүргэнэ.
-Чангалуур тавьсан цаг минутыг тодорхой тэмдэглэх нь чухал.
-Эс тэгвэл чангалуур тавьсан газраас урагш эрхтэнд үхжил үүсэх аюултай байдаг.
АНХААРАХ ЗУЙЛС: Тавьсан чангалуурыг 40-60 мин тутамд суллахаа бүү март Чангалуур боолт тавьсан цаг минутыг бичиж тэмдэглэ. Харин шуу шилбэ тохойнд чангалуур тавихгүй.
ДАРАЛТТАЙ БООЛТ ХИЙХ АРГА
Хураагч судаснаас цус алдах, эрхтнээс цус шүүрэхэд чангалуур тавьж болохгуй газруудаас цус алдахад хэрэглэнэ. Самбай даавуу хөвөнгийн аль нэг хэсгээр хавтгай мод панөри савхан модыг ороож зөөллөөд шархадсан хэсгийн эсрэг талд барьж бооно. Тэгэхдээ шархан дээрээ цэвэр самбай даавууг олон давхарлан тавиад бинт бүс даавуугаар ороож болно.Боохын өмнө шархан дээрээ тавьсан марль бүс даавууны гадна талд хуруунуудаараа 10-15 мин дарж өгнө. Ингэхэд цусны судас шахагдаж энэ орчинд цус багадна. Боолт хийсний дараа мөчийг өндөрт байрлуулна.
ЧИХЭЭС ХИЙХ АРГА:
Дээр дурьдсан аргуудын аль нэгийг хэрэглэх боломжгүй бөгөөд цус их хэмжээгээр алдаж алдаж, амь насанд аюул учирсан үед шарханд цэвэр марлиар чихээс хийж цус алдалтыг түр зогсооно.Гэвч энэ арга шарханд халдвар оруулах, мөн шархны талаас зарим хүндрэл үүсч болох тул тун аргагүйдсэн үед л хэрэглэнэ. Ер нь жижиг зүсэгдсэн, хэгзэрсэн шархнуудад ердийн аргаар ороож боолт хийхэд цус тогтдог бөгөөд нэвтэрвэл дээрээс нь давхарлан ороож бооно. Харин цусны зарим өвчний үед жижиг шархнаас ч цус шүүрэн гарч тогтохгүй байдгийг анхаарах хэрэгтэй.
2024-12-26
2024-12-26
2024-12-26
87433
30721
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.