Сүрьеэгийн халдвар авсан эсэхийг илрүүлэх шинжилгээ буюу туберкулины сорил улс даяар тасраад байсан ч өнөөдөр иржээ. Тодруулбал, ОХУ-аас ирж буй тус сорилыг өнөө өглөө гаалиар оруулж ирсэн байна. Холбогдох албаныхан сүрьеэгийн сорил хэд хоног тасарсан шалтгааныг “Аюулгүй байдлыг хангасан нислэгээр тээвэрлэх ёстой учраас хэд хоног саатсан” хэмээн тайлбарлажээ.
Тандалт судалгааны албанаас өгсөн тоогоор сүрьеэгийн сорилын захиалгыг жилийн энэ үед зохион байгуулдаг аж. Албан бус эх сурвалжийн мэдээлснээр “Хавар сүрьеэ өвчнийг илрүүлэх тухай аян зарлаж, сорилыг олон тоогоор хэрэглэсэн нь нөөц дуусахад хүргэсэн” гэх мэдээлэл гараад байсан юм.
Туберкулины сорилоор сүрьеэгийн халдвар авсан эсэхийг тодорхойлохоос гадна нөхөн вакцинжуулах хүүхдийг сонгон авах, хүүхэд сүрьеэгээр өвчилсөн байж болзошгүй үед нэмэлт шинжилгээнд хэрэглэдэг. Сорилыг тавихдаа 0-16 насны хүүхдэд 0.1 мл буюу 2ТН хэмжээтэй туберкулиныг арьсан дотор тарьж, 48-72 цагийн дараа сорилын урвалын хариуг шалгадаг байна.
2024-12-26
2024-12-26
2024-12-26
87433
30721
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.