Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл өнөөдөр 09:00 цагаас орон даяар эхэлнэ.
Өнгөрсөн оноос эхлэн бүртгүүлэгчид цахимаар шалгалт өгөх хичээлээ сонгон бүртгүүлдэг болсон. Тэгвэл энэ жил ч мөн адил онлайнаар бүртгэх бөгөөд бүртгэл, шалгалттай холбоотойгоор журамд бага зэрэг өөрчлөлт орсон байна.
ЭЕШ-ын бүртгэл ирэх дөрөвдүгээр сарын 16-ны 18:00 цаг хүртэл үргэлжилнэ. Өнгөрсөн жилийн төгсөгчид дахин ЭЕШ-ын шалгалт өгөх бол энэ жилийн бүртгэлд хамаарах юм байна.
2017-2018 оны хичээлийн жилд их, дээд сургуульд элсэн суралцахаар 40388 шалгуулагч бүртгүүлж орон нутагт 22, нийслэлд 27 байранд шалгалтаа өгсөн юм.
2025-04-16
2025-04-16
2025-04-15
2025-04-15
2025-04-15
87666
31518
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.