1. Сахар чихэр гэж юу вэ?
n Сахар хүний амьдралд хэрэгцээтэй 6 гол бодисын нэг болох нүүрс усны 1 хэлбэр буюу энгийн нүүрс ус
n Чихэр, чихэрлэг бүтээгдэхүүнд ордог сахар нь энгийн нүүрс буюу цэвэрлэгдсэн элсэн чихэр
n Сахарыг чихрийн манжингаас цэвэрлэж цагаан элсэн чихэр гаргаж авахаас гадна чихрийн нишингээс цэвэрлээгүйг бор сахар гаргаж авдаг
n Энэ цагаан, бор сахар 2-ын адил тал нь сахарын агууламж, илчлэг чанар нь адил, харин бор сахар амин дэм эрдэс агуулдагаараа дээр ч тийм ч их биш. Бас хиймэл бор сахар байдаг энэ нь цагаан элсэн чихэрээс ялгаагүй илчлэг өгөхөөс цаашгүй
n Сахарын зөвлөмж хэмжээ насанд хүрсэн эрэгтэй хүн 30 гр/өдөр, эмэгтэй хүн 25 гр/өдөр байдаг.
2. Сахар биед ороод юу болдог вэ?
n Сахар биед ороод гэдсэнд глюкоз болон задрана.
n Глюкоз цусанд, элэгт, илүүдэл нь биед өөх болон хуримтлана
n 1 г сахар 4 ккал илч ялгаруулна. 10 г сахар идэхэд 40 ккал илч болно гэсэн үг
3. Сахар бие ямар ашиг тустай вэ?
n Сахар зөвхөн нормын хэмжээгээр хэрэглэх үед л хүний биед ашиг тустай
n Илчлэг өгнө
n Судсанд бүлэн үүсгэхгүй учраас судас бөглөрөхгүй
n Тархинд тэжээл болно
4. Сахарыг хэтрүүлэн хэргэлэхэд хортой учраас эрдэмтэд эмч нар юу гэж үздэг вэ?
n “3 цагаан хор” түүний нэг нь цагаан элсэн чихэр
n “Амттан бол таашаал нөгөө талдаа тарчлаантай үхэл”
n “Тансаг хэрэглээний амьдрал гашуун төгсгөлтэй”
n “Орчин үеийн донтуулагч”
n “Сахар- донтуулагч хүнсний бүтээгдэхүүн”
n “Амьдралыг аюулд хүргэх хүнс”
5. Яагаад эрдэмтэд, эмч нар сахарыг ийнхүү нэрлэх болов?
n Таргалуулна
n Таргалснаас: Чихрийн шижин, олон байрлалын хорт хавдар: умай, бөөр, бүдүүн, шулуун гэдэс, түрүү булчирхай, хөхний
n Цусанд сахар ихэссэнээс: Чихрийн шижин, мөн л олон байрлалын хорт хавдар: хөх, түрүү булчирхай, нойр булчирхай, бүдүүн, шулуун гэдэс, өндгөвчийн
n Мөөгөнцрийн өвчин
n Кальц, магни, натри, кали, хром дутна
n Амьдралыг богиносгоно
n Үе мөч өвдөх, тулайтах өвчин хүрэх
n Нөхөн үржихүйн эрхтэнд муу нөлөөтэй. Эр бэлгийн эсийн чанар муудаж эрүүл бус үр тогтох, цаашилбал эрүүл бус хүүхэд төрөх
n Тамхины адил хортой
n Элэг өөхлөж үйл ажиллагааны алдагдалд орно
n Харшил, гуурсан хоолойн багтраа, толгой таллаж өвдөх
n Цөс чулуужих
n Нүдний болор цайх
n Яс сийрэгжих
6. Монгол хүн амын дундах илүүдэл жин таргалалтын байдал:
7. Хүүхдэд ямар хортой вэ?
n Шүд цоорох, буйлны үрэвсэл
n Оюун ухаан хомсдох, сурлага муудах, хэт сэрэмтгий, эпилепси болох,
n Кальц дутах, үүнээс болж Д амин дэмийн дутал, яс сийрэгжихэд хүрэх
n Хоолонд дургүй болж тэжээлийн бодисын дуталд хүрэх
n Сахар чихэрт донтох
n Өвчин, гадны тааламжгүй орчинд биеийн эсэргүүцэх дархлаа муутгах
n Хэт хөдөлгөөтэй болох, анхаарал муудах эмгэгт хүрэх
n Өсөлтийн гормон үүсэлт муудсанаас хүүхдийн өсөлт муудах
n Хүнсний харшилд өртөх
8. Сахар чихэр ихтэй ямар бүтээгдэхүүнүүд байдаг вэ?
n Элдэв төрлийн цаастай чихэр 65-85% сахартай
n Чихэрлэг гурилан бүтээгдэхүүнүүд 10-с дээш % сахартай
n Жимсний чанамал 100 гаруй %, 2 халбага идэхэд хоногийн сахарын хэмжээ
n Жимсний чихэрлэг шүүс 1 саванд 32-36 г сахартай
n Хийжүүлсэн ундаа 1 банк-д 4-18 ширхэг ёотон
n Шпагетти соус 125 г-д 8 г сахартай
n Кетчуп 50% сахартай
n Хатаасан жимс 5-6 ширхэг 32 орчим г сахартай
n Бялуу жижиг хэрчим 25-30 г сахартай
n Шоколад 1 хавтгай 42 н нь 12.5 г сахартай
n Мөхөөлдөс 120 г нь 17.5 г сахартай
n Хатуу чихэр 1 ширхэг 25-100 г сахартай
n Бохь 1 ш 2.5 г сахартай
n Жигнэмэг 1 хэрчим 25 г орчим сахартай
Ихэнх бүтээгдэхүүний шошго дээр сахартай л гэж бичихээс хэмжээг нь бичдэггүй.
9. Чихэр, чихэртэй бүтээгдэхүүний хэрэглээг яаж багасгах вэ?
n Аажмаар багасгах
n Цэвэр байгалийн бүтээгдэхүүн хэрэглэдэг болтлоо багасга
n Өдөрт хэрэглэх сахараа хэмжиж аваад түүнээ хэрэглэ
n Дүрэм мөрд 7 хоногийн, эсвэл сарын 1 өдрийг сонгон хэрэглэх, хоолны дараа амттан идэхгүй, амттан байнга хэрглэдэг бол оронд нь жимс иднэ, зайрмагийг сарын тэдний өдөр иднэ зайрмаг болон чихэрлэг амттан хэзээ ч худалдан авахгүй гэх мэт
n Чихэртэй цай кофе уухын оронд нимбэгтэй эсвэл бусад цай уу
n Хоол амтлагчаас татгалз
n Хүнсний шошгоноос сахар агуулсан эсэхийг заавал уншиж сур.
n Амтлаг зүйл идмээр бол хоолтой хамт хэрэглэ
n Алим, жимсний нухашнаас татгалз
n Тамирчдад зориулсан хүнс ундаанаас татгалз
n Ксилитолыг сахарыг орлуулан хэрэглэ
n Шоколадыг маш багаар хэрэглэ. Цагаан шоколад какаогүй цул чихэр тул бүү хэрэглэ, Хар шоколад какао ихтэй сахар бага тул бусад шоколадыг бодвол хор багатай
n Өдрийн 3-4 хоолноос бүү татгалз. Хоолоо алгасвал сахар их идэх хүсэлтэй болдог
n Согтууруулах ундаанд шар айраг, вино, оргилуун дарс сахар ихтэйг анхаар
n Хүслээ дарахын тулд ус уу, явган яв
n Гурилан бүтээгдэхүүн сахараас гадна тос ихтэй илчлэг ихтэй бүтээгдэхүүнд орно
10. Сахар чихэр илчлэг ихтэй бүтээгдэхүүн
n Ихэнх чихэр 25-140 г хэмжээтэй, 25-100 г сахар агуулсан байдаг
n 5 ширхэг хамгийн бага хэмжээтэй чихэр идэхэд 125 г чихэр, түүний 100 г сахар. 1 г сахар 4 ккал илчлэгтэй болохоор 5 ширхэг 125 г чихэр буюу 100 г сахар 400 ккал илчлэг өгнө. Сургуулийн өмнөх насны хүүхдэд хоногт 1600 ккал илчлэг шаардлагатай. Тэгвэл 5 ш чихэр хоногийн хоолны илчлэгийн 4-ний 1-ийг хангана. Хоолоо хасахгүй учраас энэ хамжээний илчлэг илүүднэ гэсэн үг. Энэ илүүдэл илчлэг биед өөх болон хуримтлана.
11. Хүүхдүүдийг чихэрт донтохоос сэргийлэх ямар арга байна вэ?
n 1 нас хүрээгүй хүүхдийн нэмэгдэл хоолонд чихэр, давс хийхгүй
n Хүүхдэд 5 нас хүртэл цаастай чихэр өгөхгүй, чихэрлэг бүтээгдэхүүний хэрэглээг хязгаарлах
n Бага насны хүүхдэд хоногт 5 г сахарын нармтой
n Сургуулийн насны хүүхдэд 6-8 г
n Хүүхдэд бүх баяраар чихэр өгдөг дадлаа зогсоох. Эх орны үйлдвэрийн оньсон болон бусад тоглоом, ном, хичээлийн хэрэгсэл, зургийн хэрэгсэл, хөгжмийн зэмсэг зэрэг зүйл бэлэглэх
n Эрүүл мэндийн хичээлээр бүх насны хүүхдэд чихрийн хорын талаар хичээл зааж сурталчилгаа хийж байх
n Чихэр их хэрэглэснээс үүсэх өвчин эмгэгийг эрт илрүүлж байх
n Эцэг эхчүүд хүүхдээ чихэрт донтсон эсэхийг мэдэж байх
n Хүүхдээ өвчлөхөд сиропон эм бүү хэрэглэ. Эмч нар ч бага насны хүүхдэд зориулагдсан сиропон эмийг хүүхдэд бүү өг. Өөр маш олон эм байгаа.
12. Цэцэрлэг, сургуулийн хүүхдийн хоол үйлчилгээнд хориглох бүтээгдэхүүн
n Чихэр мөхөөлдөс, шоколад зэрэг энгийн нүүрс ус ихтэй хүнсний бүтээгдэхүүн
n Нийлэг болон химийэн аргаар гарган авсан кремтэй бүтээгдэхүүн
n Байгалийн бус өтгөрүүлсэн сироп ашиглаж үйлдвэрлэсэн бүх төрлийн жүүс
n Бүх төрлийн хийжүүлсэн ундаа
n Төрөл бүрийн нийлэг, химийн аргаар гаргаж авсан хоол амтлагч: вигор, дашида кетчуп гм
n Хайлуулсан элсэн чихэрт дүрж амталсан гурилан бүтээгдэхүүн
13. Цаашид юун дээр анхаарах шаардлагатай вэ?
n Эрүүл биш хүнс гэж албан ёсоор нэрлэх
n Тамхины хорын зиндаанд хүрсэнийг баталгаажуулах
n Сурталчилгааг хориглох шийдвэр шийдвэр хэрэгтэй байгааг анхаарах
n Сахар орсон бүтээгдэхүүний шошго дээр сахарын хэмжээг бичих
n Үндэсний статистикийн газраас Сахарын 1 хүнд жилд оногдсон хэмжээг жилийн эцэс бүрт мэдээлдэг болох
n Сахар орсон бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг багасгах
n Чихрийн импортыг хязгаарлах
n Цагаан идээгээ чихэргүй үйлдвэрлэх
n Чихэр хэтрүүлэн хэрэглэснээс болон амьдралын буруу хэвшлээс болдог ХБӨ удамшдаг тул Чихрийн шижинтэй, ЗСӨ-тэй, даралт ихэсдэг, хорт хавдраар өвдсөн хүмүүс хүүхдүүдээ эдгээр өвчнөөс сэргийлэхэд онцгой анхаарах ялангуяа чихрийн хэрэглээн дээр анхаарах шаардлагатай
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв
87430
30705
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.