Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс Эмийн бүртгэл, мэдээний сангийн шинэ Лайсмед программыг ашиглалтанд оруулсан талаараа мэдээллээ. Тус төвөөс эмийн зохицуулалтыг ил тод, шуурхай хүргэхээр хийж байгаа ажлуудын нэг нь энэ сарын эхнээс шинэчлэгдсэн Лайсмед программ аж. Анх 2006 оноос эхлэн Импорт, экспортын лиценз олгох үйл ажиллагааг түргэн шуурхай болгох, тусгай зөвшөөрөлтэй байгууллагуудын мэдээлэл болон бүртгэлтэй эмийн мэдээллийг олон нийтэд нээлттэй болгох зорилгоор интернэтэд суурилсан Лайсмед программыг нэвтрүүлж үйл ажиллагаагаа явуулж ирсэн юм. Гэвч уг программ нь өнөөгийн шаардлагыг хангахгүй болсноос шалтгаалан олон улсын жишигт нийцүүлэн бүхэлд нь шинэчлэхээр болжээ.
Ингээд ЭМЯ, Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-4 төсөл, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Эм, эмнэлгийн хэрэгслийн аюулгүй байдлын программ нэвтрүүлэх ажлын хүрээнд Лайсмед программыг шинэчилсэн байна. Тус программыг шинэчлснээр эм ханган нийлүүлэх байгууллага, гадаад эмийн үйлдвэрийн төлөөлөгчийн газрууд эм бүртгүүлэх болон импорт, экспортын лиценз хүсэх хүсэлтээ цахимаар илгээж бүртгэлийн болон лиценз олгох үйл ажиллагаа ямар түвшинд явагдаж байгааг хянах боломж бүрдсэн байна. Энэ эм, эмийн түүхий эдийн бүртгэлийн мэдээний сангаас гадна биологийн идэвхт бүтээгдэхүүн, оношлуурын мэдээний сан хэрэглэх заавар, зургийн хамт нэмэгдэж байгаа гэдгээрээ онцлогтой. Улмаар иргэд илүү олон төрлийн мэдээллийг авах, бүртгэлгүй хуурамч эмээс зайлсхийх боломж бүрдэх бөгөөд та тус www.licemed.mohs.mn линкээр нэвтрэн орж танилцаж болох юм байна.
А.Уянга
87430
30705
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.