Манай улсад халдварт өвчнийг бууруулахад оруулж буй үнэтэй хувь нэмрийг нь үнэлэн Австрали улсын Мельбурн хотын Мурдокийн Хүүхдийн Судлалын Хүрээлэнгийн профессор, Анагаахын шинжлэх ухааны доктор Мульхолланд Эдвард Кимд Халдварт өьчин судлалын Үндэсний төвийн Эрдмийн зөвлөлийн 2017 оны аравдугаар сарын12-ны өдрийн хуралдааны шийдвэрээр “ХӨСҮТ-ийн Хүндэт профессор” цол олголоо.
Доктор, профессор Мульхолланд Эдвард Ким нь манай улсад “Рентгенээр оношлогдсон уушгины үрэвсэлтэй тав хүртэлх насны хүүхдүүдэд пневмококкийн эсрэг 13 цэнт вакцины үр дүнг үнэлэх”-ээр 2015 оноос хийгдэж байгаа Дэлхийн Эрүүл мэндийн Байгууллага, Монгол Улсын Эрүүл мэндийн яам, Австрали улсын Мельбурн хотын Мурдокийн Хүүхдийн судлалын Хүрээлэнгийн 3 талт хамтарсан судалгааны багийн удирдагчаар ажиллаж байгаа юм.
Энэ судалгааны аргачлалын дагуу Сүхбаатар, Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгийн 2 хүртэлх насны хүүхдүүдийн дунд товлолын дагуу пневмококкийн эсрэг 13 цэнт вакциныг хийж эхлээд байна.
Доктор, профессор Мульхолланд Эдвард Ким нь Австрали улсын Мельбурн хотын Мурдокийн Хүүхдийн судлалын Хүрээлэнгийн “Пневмококкийн тархвар зүйн болон эмнэлзүйн онцлогийг судлах баг”-ийн ахлагчаас гадна Лондон дахь халуун орны анагаах ухаан болон эрүүл ахуйн сургууль, Австралийн Дарвин дахь Эрүүл мэндийн судалгааны Мензины сургуульд тус тус багшаар ажилладаг юм.
А.Уянга
87430
30705
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.