Зээгт ширмэл бүхий Монголын нууц товчоог сонирхоорой

2017-09-13 Соёл урлаг

Монголын нууц товчоог 108 метр эсгий зээгт ширмэлээр урлажээ. Тус бүтээлд 108 метр цагаан эсгий, 2000 км зээг, 20000 км метр тэмээний утас, 120 ширхэг тэвнэ, 120 ширхэг зүү, 32 өнгийн 100 гаруй литр будаг, 288 метр нягтруулагч таар, 110 метр цагаан даавуу орсон байна.

Дээрх дүрслэх урлагийн бүтээлийг Сүхбаатарын талбайд дэлгэж, олон нийтэд танилцууллаа.
Энэхүү бүтээлийг Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын “Хан Хэнтийн гар урчууд” ХХК-ийн хамт олон санаачлан эхлүүлсэн байна. Өвөрмонгол, Тува, Буриад, Халимаг, Киргиз зэрэг монгол туургатнууд ур шингээн оролцжээ. Монгол туургатны уламжлалт гар урлалын нэг төрөл болох зээгт эсгий ширмэлийг хойч үедээ залгамжлуулан үлдээх зорилготойгоор Чингис хааны үеийн ахуй амьдрал, ёс заншлыг энэхүү бүтээлд шингээж урласан байна.

А.Уянга

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.