Хөдөлгөөнт эмнэлгийнхэн Дорнод аймгийг зорино

2017-09-8 Мэдээ мэдээлэл

Эрүүл мэнд, спортын сайдын 147 дугаар тушаал, Дорнод аймгийн Засаг даргын 2017 оны А/58 дугаар захирамжийг хэрэгжүүлэх зорилгоор өвөлжилтийн бэлэн байдлыг сайжруулах, алслагдсан хөдөө орон нутгийн иргэдэд төрөлжсөн мэргэжлийн эмч нарын тусламж үйлчилгээг 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн хооронд зохион байгуулах гэж байна.

Энэ үеэр цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдэд амны хөндийн үзлэг, эмчилгээг хийх юм. Мөн төрөлжсөн /нүд, шүд, дотор, ЭХО, эмэгтэйчүүд, хүүхэд, мэдрэл, чих, хамар, хоолой/ мэргэжлийн эмч нарын үзлэг явагдаж шаардлагатай үйлчлүүлэгчийг хэвтэн эмчилнэ.

Хөдөлгөөнт эмнэлгийн сумдад ажиллах хуваарь:
1 Чойбалсан – 9 дүгээр сарын 11-12-ны өдөр
2 Чулуунхороот – 9 дүгээр сарын 13-14-ний өдөр
3 Сэргэлэн – 9 дүгээр сарын 18-19-ний өдөр
4 Баяндун – 9 дүгээр сарын 20-21-ний өдөр
5 Гурванзагал – 9 дүгээр сарын 25-26-ны өдөр
6 Дашбалбар – 9 дүгээр сарын 27-28-ны өдөр
7 Цагаан-Овоо – 10 дугаар сарын 02-03-ны өдөр
8 Баян-Уул – 10 дугаар сарын 04-05-ны өдөр
9 Халхгол – 10 дугаар сарын 09-12-ны өдөр
10 Матад – 10 дугаар сарын 16-17-ны өдөр
11 Баянтүмэн – 10 дугаар сарын 18-19-ны өдөр
12 Булган – 10 дугаар сарын 23-24-ны өдөр
13 Хөлөнбуйр – 10 дугаар сарын 25-26-ны өдөр

Өнөөдрийн онч үг

13 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.