Тарваган тахал өвчний идэвхжил эхэлж байгаатай холбогдуулан иргэд үхсэн сэг зэмд хүрэхгүй байх, мэргэжлийн байгууллагад хандах, тарваганы түүхий эдийг эмчилгээний зорилгоор хэрэглэхгүй байх, мэрэгчийн бөөс, бүүрэгт хазуулахаас урьдчилан сэргийлэхийг Нийслэлийн эрүүл мэндийн газар, ЗОСҮТ-өөс сэрэмжлүүллээ.
Манай улсын Хөвсгөл, Баян-өлгий, Ховд, Завхан, Өвөрхангай аймагт сүүлийн жилүүдэд тарваган тахлын өсгөвөр илэрч хүний өвчлөл гарсан, идэвхтэй голомттой байгаа юм. Иймд эдгээр нутагт ажиллаж, амьдарч байгаа болон аялж, зорчиж буй иргэдийг тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлж, эрүүл мэнддээ анхаарахыг зөвлөж байна.
А.Уянга
87430
30705
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.