Хепатитийн В, С вирусийн илрүүлэг нийслэлийн хэмжээнд 23.7 хувьтай байна

2017-08-7 Мэдээ мэдээлэл
“Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн хэмжээнд зорилтот бүлгийн 40-65 насны 79.280 иргэнийг хепатитийн В, С вирүсийн илрүүлэг шинжилгээнд хамруулж, 23.7 хувьтай байна. 40-65 насны иргэн та өөрийн харьяа өрхийн эрүүл мэндийн төвдөө очиж элэгний хавдар, элэгний хатуурал өвчний голлох шалтгаан болдог хепатитийн В, С вирүсийн илрүүлэг шинжилгээндээ үнэ төлбөргүй хамрагдаарай.
Хепатитийн С вирүс эерэг гарсан шинжилгээнд вирүсийн идэвхжил тодорхойлох шинжилгээг хувийн хэвшлийн 20 лабораториор хийлгэх гэрээг байгуулан ажиллаж байна. Нийслэл хотноо өнгөрсөн зургадугаар сарын 15-нд эхэлсэн энэхүү илрүүлэг шинжилгээ нь 2017 оны есдүгээр сарын 25-ны өдөр хүртэл үргэлжилнэ.
А.Уянга

Өнөөдрийн онч үг

14 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.