“Хурд” хамтлаг энэ бямба гаригт хандивын тоглолт хийнэ

2017-07-20 Соёл урлаг
Зураг

 Улсын хэмжээнд ой хээрийн түймэр ихээр гарч, хүн бүр өөрсдийн чадах чинээгээр гар бие оролцож, хандив цуглуулж буй энэ үед “Хурд” хамтлаг хандивын тоглолт хийх санаачилга гаргажээ.

Тоглолтын орлогыг Онцгой байдлын газарт хандивлах бөгөөд Улсын онцгой комиссын гишүүдэд болон ОБЕГ-т хүргүүлж, тоглолтыг зохион байгуулах Төв цэнгэлдэх хүрээлэнгийн талбай болон хөгжим техникт дэмжлэг үзүүлж хамтрахыг хүсчээ. Мөн урлагийнхан болон ард иргэдийг өргөнөөр оролцохыг уриалж байгаа аж.

Тус хандивын тоглолт энэ бямба гарагт Төв цэнгэлдэх хүрээлэнд болно.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.