Монгол Улсад 15-49 насны эрэгтэйчүүдийн 57.4 хувь нь илүүдэл жинтэй байна

2 цагийн өмнө Мэдээ мэдээлэл

Таргалалт нь зөвхөн хувь хүний асуудал биш, нийгмийн эрүүл мэндийн өсөн нэмэгдэж буй сорилт болоод байна. Энэ нь амьдралын хэв маяг, хүрээлэн буй орчин, хүнсний орчин, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлаас хамааралтай тулгамдсан асуудал болоод байна.

Монгол Улсад 15-49 насны эрэгтэйчүүдийн 57.4 хувь нь илүүдэл жин, таргалалттай, нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн 53 хувь нь илүүдэл жин, таргалалттай, ЕБС-ийн сурагчдын 23.7 хувь нь илүүдэл жин, таргалалттай гэсэн судалгаа байна.

Таргалалт нь зүрх судасны өвчин, чихрийн шижин хэвшинж 2, зарим төрлийн хорт хавдар зэрэг халдварт бус өвчний гол эрсдэлт хүчин зүйл болдог.

Гэр бүл, сургууль, ажлын байр, орон нутаг, бодлого боловсруулагчид хамтдаа эрүүл хүнсний орчин бүрдүүлж, идэвхтэй хөдөлгөөнийг дэмжиж чадвал таргалалтыг бууруулах боломжтой гэж Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс мэдээллээ.

Өнөөдрийн онч үг

4 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.