НЭМҮТ: Угаарын хийд 169 иргэн хорджээ

8 цагийн өмнө Мэдээ мэдээлэл


Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 169 иргэн угаарын хийд хордож, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна.

Тодруулбал, угаарын хийд хордсон гэх дуудлага Сонгинохайрхан дүүрэгт 41, Чингэлтэй дүүрэгт 31, Сүхбаатар дүүрэгт 6, Хан-Уул дүүрэгт 19, Баянзүрх дүүрэгт 37, Баянгол дүүрэгт 12 бүртгэгдсэн бол алслагдсан дүүрэг болох Налайхад гурван тохиолдол тус тус бүртгэгдсэн аж.

Мөн Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Орхон аймаг, Өмнөговь аймаг болон Төв аймагт угаарын хийн хордлогод 19 иргэн хордож эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан гэж Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс мэдээлэв. Угаарын хийд хордсон иргэдийг насны бүлгээр авч үзвэл 60 хувь нь 18-аас дээш насныхан, 40 хувь нь 17-оос доош насныхан байгаа юм.

Нийслэлийн түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв нь айл өрхүүдэд суурилуулсан алсын зайн дамжуулагчтай угаарын хий мэдрэгч төхөөрөмжид хяналт тавин ажилладаг. Тус төвийнхөн угаарын хий мэдрэгч төхөөрөмжөөс ирж буй мэдээлэлд үндэслэн яаралтай арга хэмжээ авч, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж байна. Өнөөдрийн байдлаар нийслэлд 130 гаруй мянган айлд угаарын хий мэдрэгч төхөөрөмж суурилуулсан. Эдгээр төхөөрөмжөөс ирэх мэдээллийг түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвийн ажилчид 24 цагаар хянаж, угаарын хий илэрсэн айл өрхүүдтэй цаг алдалгүй холбогдож, анхааруулга сэрэмжлүүлэг хүргэдэг. Иймд, иргэн та өөрийгөө болон гэр бүлээ угаарын хийн хордлогоос сэргийлж учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг НЭМҮТ-ээс зөвлөж байна.

Өнөөдрийн онч үг

14 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.