Сэрэмжлүүлэг: Он гарснаас хойш 0-4 насны 2208 хүүхэд түлэгджээ

Өчигдөр Мэдээ мэдээлэл

 

Гэмтэл согог судлалын үндэсний төв болон салбар эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт 2025 оны эхний 11 сарын хугацаанд нийт 5457 хүн зөвхөн түлэгдэлтийн улмаас тусламж үйлчилгээ авчээ.

Хүйсээр нь авч үзвэл:

Эрэгтэй -2792
Эмэгтэй -2665
Насны бүлгээр нь авч үзвэл:

0-4 нас -2208
5-9 нас -502
10-14 нас -279
15-19 нас -207

Түлэгдэлтийн шалтгаан:

Халуун хоол, цай, өөх тосонд түлэгдэх –1704
Хэрэглээний халуун усанд түлэгдэх -1262
Гэр ахуйн зориулалттай халуун хэрэгсэлд түлэгдэх -989
Халаах хэрэгсэл, дулааны халаагуур, дамжуулах хоолойд түлэгдэх -231
Халуун ууранд түлэгдэх -269
Бусад тодорхой утаа, гал дөлд өртөх -245
Цахилгаан гүйдэл дамжуулах шугамд өртөх -123
Бусад халуун шингэнд түлэгдэх -91
Шатамхай биет шатахад өртөж гэмтэх -95
Бусад тодорхойгүй халуун зүйлд түлэгдэх -65
Халуун хөдөлгүүр, машин, техник багажинд түлэгдэх -48
Бусад халуун металлд түлэгдэх -32
Тодорхойгүй утаа, гал дөлд өртөх -27
Бусад хувцас гал авалцаж шатах, хайлах, гэмтэх -5
Халуун агаар, хийнд түлэгдэх -6
Барилга байгууламжинд гарсан гал дөлд өртөх -1

Түлэгдэлтийн улмаас тусламж үйлчилгээ авсан үйлчлүүлэгчдийн 50 орчим хувь нь эрүүл мэндийн байгууллагад хэвтэн эмчлүүлж, мэс засал эмчилгээ болон нөхөн сэргээх эмчилгээ хийлгэдэг байна.

Өнөөдрийн онч үг

2 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.