Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2025 оны есдүгээр сарын 4-ний байдлаар улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13461 болжээ.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 6 хүн байгаа аж.
Үүнд,
Хөнгөн – 1
Дунд – 3
Хүнд-2
Нийт нөхцөл байдлын хувьд эдгэрсэн 13427, гэрээр эмчлүүлж буй 17, нас барсан 11 болжээ. Харин хавьтал болсон нийт 96794 хүн байгаа аж. Насны бүлгээр өвчлөл хамгийн өндөр байгаа нь 10-14 насны хүүхдүүд бөгөөд тэдний өвчлөл 5046 хүрсэн байна. Мөн 0-4 насны 3087, 5-9 насны 1732 хүүхэд улаанбурханаар өвджээ.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Тус өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга бол хоёр тунт вакцин тул иргэдийг дархлаажуулалтад хамрагдахыг албаныхан уриалж байна.
9 цагийн өмнө
12 цагийн өмнө
14 цагийн өмнө
2025-09-2
2025-09-2
2025-09-2
88402
33262
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.