За одоо юуг нь нуух вэ, шууд л бичье. Улсаараа дараагийн Ерөнхий сайдаа хүлээгээд, Ардын намын бага хурлыг ажиглаж суугаа өдөр юм байна. Тэгэхээр байна ааа, танай бяцхан дарангуйлагч болон түүний багийнхан сүүлийн долоо хоногийн турш л урвагчийн эрэлд усан нүдэллээ. Энэ одоо дунд сургуулийн боловсролоор бүх хорвоо нь хязгаарлагдсан хүмүүсийн ажил уу? Ангийнхныгаа манай тал, танай тал гээд хуваачихаад, буланд шахаад зодоод байдаг чинь 7,8-р ангид хальт байдаг бил үү? Тэр сэтгэхүйгээсээ салаагүй яваа савааны оромтой нөхөр л удирдаад байжээ дээ гэж харлаа. Энд ямар ч урвагч байхгүй, Оюук өөрөө брэндийн цүнхнээс ойчсон, улсаараа харсан. Түүнийгээ яаж ч Баялгийн хууль, байгаа хэдэн компани руугаа чихээд, тохой нийлж суусан сайд нарыгаа харлуулаад бүтэхгүй. Гаднын бүх хэвлэл Монгол Улсын Ерөнхий сайд хэт тансаглалаасаа болж огцорлоо гээд мэдээлчихсэн, тэдэнд херопаганда хэрэггүй учраас үнэнийг байгаагаар нь мэдээлж байгаа юм. Хэрэв урвагч гэж байгаа бол харин ч үүнийг илчилсэнд нь үүгээрээ талархъя. Ер нь бол Ардын нам 15 давхарынханд залгиулаад, арай л намын байраа барьцаанд туулгүй салж байгаа байх шүү. Салгаж өгсөн энэ ард түмэндээ баярла за. Одоо ч зууралдаастай, олон юм донгосоостой, ордон дотор жонхуу зуураастай, олон түмнийг талцуулаастай. Ардчилсан намаас суралц, МоАХ-ын байранд нь Жэнок эзэн суучихсан, бүр 00-доо хүртэл камертай, үлдсэн ганц байрыг нь танай Оюукийн хуурай нойтон ах нар Голомтын Баясгалан буюу төмөр замын холбоотондоо зарчихсан, одоо ингээд очих газар, оочих аягагүй, архиваа хайрцаглаж чирээд гудамжинд хөөгдөөд гарч байна. Хуурай, нойтон ах нарт нь намын цагаан байраа тавиад туучихаагүйдээ баярлаад, наад намдаа гүн шигдсэн жэнок үндсийг жиргээд дуусга даа. За тэгээд намын байр савныхаа гэрчилгээ, газрын өмчлөлийн гэрчилгээ энэ тэрээ сайн шалгаарай даа, барьцаанд тавьчихсан байх вий дээ! Өө тийм, шинэ Ерөнхий сайд ууу? Женок болон түүний энхрий хайрт дүү нарыг ардаа хаяж, алсдаа салж чадах хүнээ л сонго доо. Ямар ч урвагч байхгүй, яах аргагүй танай Оюук үйлдэл дээрээ үрчийтэл баригдсан, урвагч хайлгаж, улсаар нь самарч байгаад танай Ардын намыг араар чинь нам тавьж, тас халаасалж авах гэж байгаа юм аа!
Нийтлэлч Р.ЭМҮЖИН
6 цагийн өмнө
6 цагийн өмнө
7 цагийн өмнө
2025-06-6
2025-06-5
87844
32146
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.