Цанхийн уурхайд 20 гаруй тонн тэсрэх бодис тээвэрлэж явсан цэнэглэгч машин онхолджээ

13 цагийн өмнө Мэдээ, мэдээлэл


“Эрдэнэс тавантолгой” ХК-ийн цанхийн уурхайд “Спэйшл майнинг сервис” ХХК-ийн жолооч согтуугаар тэсрэх бодистой цэнэглэгч машин унаж яваад онхолдсон ноцтой осол гарчээ.

Тодруулбал, 2025 оны дөрөвдүгээр сард Өмнөговь аймгийн Цанхийн уурхайд 20 гаруй тонн тэсрэх бодис тээвэрлэж явсан цэнэглэгч машин онхолдсон байна. Уг автомашиныг “Спейшл Майнинг Сервис” ХХК-ийн жолооч согтуугаар жолоодож байсан нь урьдчилсан байдлаар тогтоогджээ. Ослын улмаас хүн амь эрсдээгүй ч, хэрэв дэлбэрэлт болсон бол уурхай төдийгүй Цогтцэций сумын иргэд үлэмж хэмжээний хохирол амсах нөхцөл бүрджээ. Цагдаагийн байгууллага уг ослын талаар хэрэг бүртгэл нээн шалгаж эхэлсэн аж.

Осол гарахтай зэрэгцэн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн “Цанхийн зүүн уурхайн өрөмдлөг, тэсэлгээний тендер” шалгаруулалт зарлагдсан бөгөөд тус тендерт “Спейшл Майнинг Сервис” ХХК шалгарахын тулд ослын талаар ихэд нууцалж, тендерийн баримт бичгээс тэсрэх бодис тээвэрлэх жолоочид тавигдах хууль ёсны шаардлагыг ч мөн хасуулсан аж.

 

Өнөөдрийн онч үг

14 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.