Н.Сувдмаа: Он гарснаас хойш менингококкт халдварын дөрвөн тохиолдол бүртгэсэн

2025-03-28 Мэдээ мэдээлэл

Өнөөдөр менингекоккт, улаанбурхан өвчний цаг үеийн талаар мэдээлэл өглөө.

ХӨСҮТ-ийн нэгжийн дарга Н.Сувдмаа “Он гарснаас хойш менингококкт халдварын дөрвөн тохиолдол бүртгэсэн. Хоёр нь гэртээ цаг алдсан тул эмч нар аварч чадаагүй. Ээж аавууд хүүхдээ сайн анхаарч, шинж тэмдгийг тандаж байгаарай.

Хүүхдийн бие дээр тууралт гарах нь хамгийн сүүлд буюу хүндэрсэн хойно илрэх шинж тэмдэг юм. Үүнийг мэддэггүй ээж аавууд бие дээр нь юм туураагүй гээд тайван ханддаг.

Өндөр, огцом халуурах, удаан хугацаагаар халуурах, толгой өвдөх, хүүхэд цочир уйлах, тасралтгүй бөөлжих, гэдсээр өвдөх, гэрэлд цочрох нь энэ халдварын илрэх шинж тэмдгүүд юм. Эдгээр шинж тэмдэг илэрвэл эмнэлэгт хурдан хандвал хүүхдийг аварч болно.

Манай улсад хамгийн сүүлд 2019 онд энэ халдварыг бүртгэсэн. 5-6 жилийн дараа халдвар дахидаг онцлогтой. Ээж аавууд эрүүл мэндийн байгууллагуудын мэдээллийг байнга авч байхыг зөвлөе” гэв.

Өнөөдрийн онч үг

21 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.