ТАНИЛЦ: Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн 2025 оны хувь хэмжээ

2025-01-20 Мэдээ мэдээлэл

Засгийн газрын ээлжит хуралдаанаар ЭМД-ын шимтгэлийн хувь хэмжээг тухайн жилийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулан шинэчлэн баталдаг. Үүнтэй холбоотойгоор 2025 оны хувь хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хоёр хувиар тооцож төлөхөөр зохицуулсан байна.

Тодруулбал, Энэ оны дөрөвдүгээр сарын 1-нээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792,000 төгрөг болно. Иймээс эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ хоёр хувиар тооцогдон шинэчлэгдсэнийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас танилцуулаа.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.