Цаг агаарын урьдчилсан мэдээ хүргэж байна.
Улаанбаатар хот орчим: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -14…-16 градус, бусад хэсгээр -7…-9 градус хүйтэн, өдөртөө +5…+7 градус дулаан байна.
Багануур орчим: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө -15…-17 градус хүйтэн, өдөртөө +2…+4 градус дулаан байна.
Тэрэлж орчим: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө -14…-16 градус хүйтэн, өдөртөө +2…+4 градус дулаан байна.
Хур тунадас: Нутгийн баруун хагаст үүлшиж, шөнөдөө Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулсаар, өдөртөө Хөвсгөлийн уулсаар ялимгүй хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй.
Салхи: Ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр.
Агаарын температур: Шөнөдөө Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор -19…-24 градус, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -12…-17 градус хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -4…+1 градус дулаан, бусад нутгаар -5…-10 градус хүйтэн, өдөртөө Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор -4…-9 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 0…-5 градус хүйтэн, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -2…+3 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +8…+13 градус, бусад нутгаар +2…+7 градус дулаан байна.
13 цагийн өмнө
15 цагийн өмнө
17 цагийн өмнө
17 цагийн өмнө
Өчигдөр
87385
30525
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.