БНХАУ-ын Энхтайван хөгжлийн сан нь Монгол Улсын “Хангарьд хөгжлийн төв” ТББ-тай хамтран Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн амбулаторийг буцалтгүй тусламжаар барьж, хүлээлгэн өглөө.
БНХАУ-ын Энхтайван хөгжлийн сан нь “Хангарьд хөгжлийн төв” ТББ-тай хамтран 2015 оноос хойш Монгол Улсын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах болон боловсролын салбарын хүртээмжийг сайжруулах чиглэлд хэд хэдэн төсөл амжилттай хэрэгжүүлээд байна.
Тодруулбал,
-2015 онд Чингэлтэй дүүрэгт хүүхдийн амбулатори,
-2017 онд Налайх дүүрэгт 50 ортой хүүхдийн эмнэлэг,
-2018 онд Баянзүрх дүүрэгт 50 ортой хүүхдийн эмнэлэг,
-2019 онд Хан-Уул дүүрэгт 50 ортой хүүхдийн эмнэлэг,
-2020 онд Улсын хоёрдугаар төв эмнэлэгт 50 ортой хүүхдийн эмнэлэг,
-2023 онд Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд Хүүхдийн хавдрын эрт илрүүлгийн төв,
-2016 онд Төв аймагт 150 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай хүүхдийн цэцэрлэгийг БНХАУ-ын Энхтайван хөгжлийн сангийн буцалтгүй тусламжаар барьж, ашиглалтад оруусан юм.
Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд хүүхдийн эмнэлгийг барихаас гадна нэн шаардлагатай байгаа бүхий л тоног төхөөрөмжөөр хангах, эмч мэргэжилтнүүдийг мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулах цогц арга хэмжээг зохион байгуулдаг юм.
Нээлтийн үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжюань, Энхтайван хөгжлийн сангийн Нарийн бичгийн дарга Луй Зен Зон болон бусад албаны хүмүүс оролцлоо.
13 цагийн өмнө
14 цагийн өмнө
16 цагийн өмнө
16 цагийн өмнө
Өчигдөр
87385
30525
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.