Төрийн албаны шалгалтын бүртгэл тавдугаар сарын 9 хүртэл үргэлжилнэ

2024-04-25 Uncategorized

Төрийн албаны 2024 оны хоёрдугаар улирлын ерөнхий шалгалтын цахим бүртгэл өчигдөр эхэлсэн. Бүртгэл тавдугаар сарын 9-ний өдрийн 09:00 цаг хүртэл үргэлжилнэ. Шалгуулагчид Төрийн албаны зөвлөлийн https://exam.csc.gov.mn/ цахим хуудсаар бүртгүүлэх юм. Төрийн албаны ерөнхий шалгалтад оролцогчдод зориулсан 2024 оны “Төрийн албаны ерөнхий шалгалтын сорил, даалгавар” цахим номыг Төрийн албаны зөвлөлөөс бэлтгэж, байршуулсан. Шалгалт энэхүү цахим номын хүрээнд явагдана гэж Төрийн албаны зөвлөлөөс мэдээллээ. 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.