Дотоод хэргийн их сургуулийн оюутан, залууст ЭМД-ын ач холбогдлыг сурталчиллаа

2024-11-8 Мэдээ мэдээлэл

post-title
ЭМДЕГ-аас оюутан залуусын эрүүл мэндийг дэмжих аяны хүрээнд 21 аймаг 2 дүүрэг дэх их, дээд сургууль, коллеж болон МСҮТ-ийн суралцагчдад эрүүл мэндийн даатгалын ач холбогдлыг сурталчлан таниулах сургалтыг үе шаттайгаар зохион байгуулан ажиллаж байна.

Сургалт өчигдөр буюу энэ сарын 07-ны өдөр Дотоод хэргийн их сургуульд үргэлжилж, тус сургуулийн 250 гаруй оюутан, залууст Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ, шимтгэлийн мэдээллээ хэрхэн шалгах, төлөх зааврыг танилцуулж, урьдчилан сэргийлэх үзлэг болон ЭМД-ын хөнгөлөлттэй үнээр тусламж, үйлчилгээг хэрхэн авах боломжтой талаар мэдээлэл, зөвлөгөө өглөө.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.