Улаанбаатарт өдөртөө 21 хэм хүйтэн байна

2024-01-22 Uncategorized

2024 оны нэгдүгээр сарын 21-ний 20 цагаас нэгдүгээр сарын 22-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Нутгийн төв хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Хангайн уулархаг нутгаар ялимгүй цас орно.

Салхи: Ихэнх нутгаар хойноос секундэд 4-9 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Завхан голын эх, Байдраг, Тэс голын хөндийгөөр -44…-49 градус, Увс нуурын хотгор, Идэр голын хөндийгөөр -38…-43 градус, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр -33…-38 градус, Алтай, Хангайн уулархаг нутаг, Эг, Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Дорнод-Дарьгангын тал нутгаар -29…-34 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -20…-25 градус, бусад нутгаар -26…-31 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс голын хөндийгөөр -29…-34 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -22…-27 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -11…-16 градус, бусад нутгаар -17…-22 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -36…-38 градус, бусад хэсгээр -29…-31 градус, өдөртөө -19…-21 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -34…-36 градус, өдөртөө -23…-25 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө -35…-37 градус, өдөртөө -22…-24 градус хүйтэн байна.

Эх сурвалж: УЦУОШГ

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.