И-Баримт аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ?

2024-01-16 Мэдээ мэдээлэл


Алхам1-Үйлчилгээ цэснээс “Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар” хэсгийг сонгох.
Алхам2-Даатгуулагчийн төрлөө сонгох.
Алхам3-Шимтгэлээ сар, хагас жил, бүтэн жилээр төлөх сонголтуудаас сонгох.
Алхам4-Үйлчилгээ авах иргэний РД хэсэгт үйлчилгээ авах иргэний регистрийн дугаарыг бичнэ. /өөр хүний РД оруулж болно/
Алхам5-Дутуу сараа сонгон нөхөн төлөх боломжтой.
Алхам6-Төлбөр төлөх банкаа сонгох.
Алхам7-Нэхэмжлэх автоматаар үүсэх бөгөөд “Төлөх” товчийг дарж баталгаажуулна.
Алхам8-Төлсөн шимтгэл 15-30 минутад баталгаажих ба төлөгдсөн эсэхээ ТӨЛӨГДСӨН цэснээс харах боломжтой.

Дашрамд дуулгахад, таны төлсөн шимтгэл 15-30 минутад баталгаажих бөгөөд сар, хагас жил, бүтэн жил гэсэн сонголтуудаас сонгон төлөлтөө хийх боломжтой юм.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.