Трихомониаз нь бактерийн гаралтай бэлгийн замын халдварт өвчин юм. Заг хүйтэн, тэмбүү, хламид зэрэг бусад бэлгийн замын халдварт өвчнүүдтэй хавсарч явагддаг онцлогтой. Эмэгтэйчүүдийн хувьд эвгүй үнэртэй зүйл үтрээнээс гарах, загатнах, бие засахад өвдөх зэрэг шинж тэмдэг илэрдэг. Харин эрчүүдийн хувьд шинж тэмдэг илрэхгүй байх тохиолдол элбэг байдаг.
Шалтгаан:
-Олон бэлгийн хавьтагчтай байх
-Хамгаалалттгүй бэлгийн харьцаанд орох
-Жирэмсэн эмэгтэй төрөх явцад хүүхдэдээ халдвар дамжуулах эрсдэлтэй.
Шинж тэмдэг:
Трихомониаз өвчтэй хүнтэй бэлгийн харьцаанд орсноос хойш 1-4 долоо хоногийн дараа анхны шинж тэмдэг илэрдэг. Халдвар авсан хүмүүсийн тал хувьд нь ямар нэгэн шинж тэмдэг илрэхгүй далд хэлбэрээр явагддаг нь уг өвчнийг эмчлэхгүй өнгөрүүлэх сөрөг талтай.
Эмэгтэйчүүдэд: Үтрээнээс цагаан, саарал, шар, ногоон өнгийн эвгүй үнэртэй зүйл гарах, бэлэг эрхтэн улайж, халуу оргиж, загатнах, бие засах болон бэлгийн хавьталд ороход өвдөлт мэдрэгдэх, нэлээд хүндэрсэн тохиолдолд бэлгийн хавьтлын дараа цус гарах шинж тэмдгүүд илэрнэ.
Эрчүүдэд: Бэлэг эрхтний дотор талаар загатнах, дур тавих болон бие зассаны дараа халуу оргих, өвдөх, бэлэг эрхтнээс шингэн зүйл гарах зэрэг шинж тэмдэг илэрнэ.
Хүндрэл: Эмэгтэйчүүдэд умайн хүзүүний эсийг гэмтээж, аажмаар хорт хавдар үүсэх урьдач нөхцөлийг бүрдүүлдэг. Харин эрэгтэйчүүдэд бэлэг эрхтэн хөвчрөх, дур тавих үед үрийн шингэн ялгарахад бэрхшээл үүсэх зэргээр бэлгийн үйл ажиллагаанд өөрчлөлт ордог.
Трихомониазтай жирэмсэн эмэгтэй дутуу төрөх, ургийн жин бага байх, урагт халдварлах зэрэг хүндрэлүүд үүсэх аюултай.
-Урьдчилан сэргийлэлт
-Бэлгийн харилцаанд орохдоо хамгаалалт хэрэглэх
-Нэг бэлгийн хавьтагчтай байх
-Жирэмсэн эх хяналтандаа эрт орох
-Урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд жил бүр хамрагдах
Оношилгоо:
Бэлэг эрхтэн, үтрээнээс арчдас авах, эрэгтэй эмэгтэй аль алинд нь мазокийн шинжилгээ хийх, PCR шинжилгээгээр нарийн оношилгоо хийх боломжтой.
Эмчилгээ:
Трихомониаз өвчнийг антибиотикоор эмчилдэг. Мэргэжлийн эмчийн заавар зөвлөмжийн дагуу өвөрмөц эмчилгээ хийдэг учраас дур мэдэн антибиотик хэрэглэхийг хориглоно. Эмчилгээ хийж байх хугацаанд бэлгийн хавьталд орохгүй байх, согтууруулах ундаа хэрэглэхгүй, халуун ногоотой хоол идэхгүй байхыг анхаарна уу. Эмийн гаж нөлөөгөөр дотор муухайрч, бөөлжих шинж тэмдэг ажиглагдаж болно.
87430
30698
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.