Сэрэмжлүүлэг: Тэмбүүгийн халдвартай эхээс төрөлхийн тэмбүүтэй хүүхэд төрөх эрсдэлтэй

2023-12-28 Мэдээ мэдээлэл

 

Жирэмсэн эмэгтэйчүүд жирэмсний хяналт, шинжилгээнд цаг алдалгүй, товлосон хугацаанд хамрагдан нярайн төрөлхийн тэмбүү болон бусад өвчнөөс сэргийлэх бүрэн боломжтой.

Ер нь хосуудын эрүүл мэндийн боловрол, мэдлэг, хандлага харилцан адилгүй байдаг. Гэвч хамгийн чухал зүйл бол жирэмсний хяналтад эрт орж, заавал хийгдэх шаардлагатай шинжилгээнүүдийг цаг хугацаанд нь хийлгэх нь Таны төдийгүй ирээдүйн хүүхдийн чинь эрүүл өсөж, хөгжих чухал шалгуур үзүүлэлтүүдийн нэг гэдгийг бүх хосууд ойлгох хэрэгтэй.

Төрөлхийн тэмбүүгийн халдвар дамжих зам:

Төрөлхийн тэмбүү нь тэмбүүгийн халдвартай эхээс ихэсээр дамжин урагт халдварладаг. Урагт үзүүлж болох нөлөө нь тэмбүүгийн халдварын үе шат, эмчилгээ хийлгэсэн байдал, тухайн эмэгтэйн болон ургийн дархлааны тогтолцооны байдлаас хамаарна.

Тэмбүүгийн халдвартай урагт тулгарч болох эрсдэл:

Ураг жирэмсний эрт үед зулбах

Бага жинтэй төрөх, эх дотроо өсөлтийн саатал, өсөлтгүй болох

Дутуу төрөх

Хөгжлийн гажигтай төрөх

Амьгүй төрөх

Төрөлхийн тэмбүүтэй хүүхдэд илрэх шинж:

Төрөлхийн тэмбүүтэй төрсөн хүүхдэд 40-50 хувь нь өвөрмөц шинж тэмдэг илэрнэ.

Ургийн элэг, дэлүү том байх

Нярайн шарлалт ужиграх

Лимфийн булчирхай үрэвсэх

Арьсаар цэврүүтэй төрөлхийн тэмбүүгийн халдварын үед гарах өвөрмөц тууралттай байх

Хожуу үед шуу, шагай, өвдөг, бугуй, тохойн яс сийрэгжилт эрчтэй явна.

Нүд, сонсгол, төв мэдрэлийн системд өөрчлөлт гарна.

 

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.