Улаанбаатарт 5 градус хүйтэн байна

2024-01-12 Uncategorized


Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан өнөөдрийн /2024.01.12/ 20.00 цаг хүртэлх мэдээллийг хүргэж байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи шөнөдөө баруунаас, өдөртөө өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -25…-27 градус, бусад хэсгээр -18…-20 градус, өдөртөө -5…-7 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи шөнөдөө баруунаас, өдөртөө өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө -26…-28 градус, өдөртөө -11…-13 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, цас орохгүй. Өдөртөө үүлшиж, ялимгүй цас орно. Салхи шөнөдөө баруунаас, өдөртөө өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө -26…-28 градус, өдөртөө -11…-13 градус хүйтэн байна.

БУСАД НУТГААР: Хур тунадас: Шөнөдөө нутгийн баруун хагаст үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Өдөртөө нутгийн зүүн хагаст үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн баруун болон хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун хойд болон зүүн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 4-9 метр, Монгол-Алтайн уулархаг нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүснэ. Өдөртөө нутгийн баруун хасагт баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, Алтайн уулархаг нутаг болон Их нууруудын хотгороор секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Хэнтийн уулархаг нутаг, Эг-Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Онон, Хэрлэн, Улз, Халх голын хөндийгөөр -27…-32 градус хүйтэн, Увс нуурын хотгор, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -23…-28 градус хүйтэн, Их нууруудын хотгороор -3…+2 градус дулаан, Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -4…-9 градус, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсэг, Хангайн нурууны өвөр бэлээр -9…-14 градус, бусад нутгаар -16…-21 градус хүйтэн, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр -18…-23 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Ерөө, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -11…-16 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Хангайн нурууны өвөр бэлээр +3…+8 градус, Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсэг, Орхон голын хөндийгөөр -3…+2 градус дулаан, бусад нутгаар -4…-9 градус хүйтэн байна. Оройдоо баруун аймгуудын нутгаар хүйтний эрч чангарна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.