Автомашины моторын доод хэсэгт гал асааж орхисноос тээврийн хэрэгсэл шатах эрсдэл гарч байна

2023-12-20 Uncategorized

Хүйтний эрч чангарсантай холбоотой иргэд автомашинаа халаах зорилгоор моторын доод хэсэгт ил гал асааж, хяналтгүй орхисноос тухайн тээврийн хэрэгсэл шатах эрсдэл гарч байна.

Иймд жолооч та бүхэн энэ мэт зориулалтын бус аргаар тээврийн хэрэгслийг халаахгүй байж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын газраас анхааруулж байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.