Орхон аймгийн аварга аварга шалгаруулах Гар дээр суниалтын тэмцээн зохион байгуулагдана

2023-12-8 Uncategorized

Монголын гар дээр суниалтын нэгдсэн холбооноос Эрдэнэ хотын Ирээдүй цогцолборын cпорт зааланд 2023 оны 12 дугаар сарын 09-нд 10 цагаас Гар дээр суниалтын Орхон аймгийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулна.

Залуусын бие бялдарыг хөгжүүлэх, чөлөөт цагийн зөв боловсон өнгөрүүлэх, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэхэд зорилготой тус тэмцээн 9 насны ангиллаар зохион байгуулагдана. Тэмцээнийг Биеийн тамир спортын газар, Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн Спортын алба, Орхон аймгийн ЗДТГ, Онцгой байдлын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Гэр бүл хүүхэд залуучуудын газар хамтран зохион байгуулна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.