Зарим рашаан, сувилалын байгууллага ЭМДЕГ-тай гэрээлээгүй хэдий ч ЭМД-ын хөнгөлөлттэй үнээр тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа мэтээр зөрүүтэй мэдээлэл өгч иргэн-даатгуулагчдыг төөрөгдүүлж байна.
Тухайлбал, “Аварга тосон” рашаан, сувилал нь ЭМДЕГ-тай гэрээлээгүй. Гэсэн хэдий ЭМДЕГ-тай гэрээтэй, ЭМД-ын хөнгөлөлттэй үнээр үйлчилгээ үзүүлж байгаа гэх худал, ташаа мэдээллийг өөрийн албан ёсны цахим хуудас болон лавлах утсаараа дамжуулан өгч байна.
Тиймээс иргэд рашаан, сувилалд тусламж, үйлчилгээ авахдаа ЭМДЕГ-тай гэрээ бүхий 55 байгууллагаас сонгон үйлчлүүлэх болон 1800-1363 дугаарын утсаар гэрээт байгууллагуудын мэдээллийг лавлаарай.
Гэрээт рашаан, сувилалуудын дэлгэрэнгүй мэдээлэлтэй доорх холбоосоор орж танилцаарай
https://emd.gov.mn/pages/6
2024-12-26
2024-12-26
2024-12-26
87431
30705
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.