Эрүүл мэндийн яам, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран хэрэгжүүлж буй “А Стрептококкийн шалтгаант хоолой залгиурын үрэвсэлт өвчин, хэрэхийн шалтгаант зүрхний олдмол гажгаас урьдчилан сэргийлэх нь” төслийн хүрээнд Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн Ерөнхий боловсролын сургуулиудын 6-15 настай 9000 орчим хүүхдийг илрүүлэг үзлэгт хамруулаад байна.
А Стретококкийн хурдавчилсан оношлуур эерэг гарсан сурагчдыг шүдний эмчийн үзлэг, зүрхний эмчийн үзлэг, зүрхний цахилгаан бичлэг, зүрхний хэт авиан шинжилгээ зэрэг нарийн мэргэжлийн үзлэг, шинжилгээнд хамруулан ажиллаж эхэллээ.
Цаашлаад Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс хэрэх өвчин, хэрэхийн шалтгаант зүрхний олдмол гажиг, оношлогдсон хүүхдүүдийг эмчилгээнд хамруулан хяналтад авч, эрүүлжүүлэх юм.
Энэ үйл ажиллагаанд нийслэлийн есөн дүүргийн 6-15 насны нийт 350.000 гаруй хүүхдийг хамруулан ажиллахаар зорьж байна.
Эх сурвалж: НЭМГ
87430
30703
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.