Эрт илрүүлгийн хамтарсан явуулын баг баруун аймгуудыг зорилоо

2023-09-6 Мэдээ мэдээлэл


Улсын гуравдугаар төв эмнэлэг, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хамтарсан дотор, дүрс, дурангийн мэргэшлийн эмч, сувилагчийн бүрэлдэхүүнтэй эрт илрүүлгийн эрт илрүүлгийн явуулын хоёр дахь ээлжийн баг орон нутгийг зорьлоо. Зүрх судас, Гэмтлийн төрөлжсөн мэргэшлийн эмч нарын хамтарсан баг есдүгээр сарын 6-17-ны хооронд Ховд, Баян-Өлгий, Увс аймгуудад томилолтоор ажиллах юм.

Эрт илрүүлгийн явуулын баг наймдугаар сарын 19-27-ны хооронд Завхан, Говь-Алтай аймагт томилолтоор ажиллахад элэгний хавдрын хоёр тохиолдол, бамбайн хавдрын нэг тохиолдол, хөхний хавдрын нэг тохиолдол, ходоодны хожуу үеийн нэг хавдар тус тус шинээр илрүүлсэн юм.

Өнөөдрийн онч үг

22 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.