Нас гүйцсэн эр хонь Ховд аймагт хамгийн өндөр буюу 340 мянган төгрөгөөр худалдаалж байна

2023-06-20 Uncategorized


Малын зах зээлийн дундаж үнийн өнгөрөгч сарын мэдээллийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад:

-Хязаалан гунан үхрийн үнэ 1.4 сая төгрөг болж, 56.8 мянган төгрөгөөр

-Соёолон үрээний үнэ 1.2 сая төгрөг болж, 26.7 мянган төгрөгөөр

-Эр хонины үнэ 256.4 мянган төгрөг болж, 19.3 мянган төгрөгөөр тус тус өсчээ.

-Атны үнэ 1.5 сая төгрөг болж, 15.2 мянган төгрөгөөр

-Эр ямааны үнэ 156.0 мянган төгрөг болж, 5.3 мянган төгрөгөөр тус тус буурсан байна.

Харин хонины үнэ 2023 оны тавдугаар сард Ховд аймагт хамгийн өндөр буюу 340.0 мянган төгрөгөөр худалдаанд байгаа бол Хэнтий аймагт хамгийн бага буюу 170.0 мянган төгрөг байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.