Б.Жавхлан: 2023 оны төсвийн тодотгол нэг их 896 тэрбум төгрөгөөр батлагдлаа

2023-06-16 Uncategorized


УИХ-ын чуулганы хуралдаанаар 2023 оны төсвийн тодотголыг баталжээ. Үүнтэй холбоотой мэдээллийг Сангийн сайд Б.Жавхлан өглөө. Тэрбээр “2023 оны төсвийн тодотгол нэг их 896 тэрбум төгрөгөөр батлагдлаа. Улмаар Монгол Улсын 2023 оны төсвийн үндсэн тэнцэл 23 их наяд болж байгаа юм. Цалин, тэтгэвэр, зорилтот тэтгэмж, хүүхдийн мөнгө, нийслэлийн түгжрэлийг бууруулах 21 төслийг үргэлжлүүлэн дуусгах төсвийг шийдсэн тодотгол боллоо.

Энэ удаагийн тодотгол өнгөрсөн жилээс хойш авч хэрэгжүүлсэн богино хугацаанд экспорт, төсвийн тэнцлийн алдагдлаас гарах, валютын нөөцийг нэмэгдүүлэх, 2022 оны төсвийн алдагдлыг бууруулах шат дараалсан арга хэмжээнүүдийг авсны үр дүнд бий болсон.

2022 оны төсвийн алдагдал 2.4 их наяд төгрөг гарах байсан бол 980 тэрбум болж 1.5 их наяд төгрөгөөр буурсан. Энэ жил 650 сая ам.долларын гадаад өрийг төлж барагдуулаад байна. 9, 12 дугаар сард Хөгжлийн Банкнаас эргэн төлөгдөх нөхцөлтэй хоёр том бондын нэгийг одоогоор төлж барагдуулахад бэлэн боллоо. Евро бондын 500 сая доллароос 390 сая долларыг төлөөд байна. Үлдсэн хугацаанд өрийг барагдуулахаар бэлтгэлээ ханган ажиллаж байна” гэлээ.

Өнөөдрийн онч үг

3 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.