Аль эмнэлэгт өндөр өртөгт оношилгоо, шинжилгээний төлбөрийг ЭМД-аар хөнгөлөх вэ?

2023-04-19 Мэдээ мэдээлэл

 

Энэхүү жагсаалт нь ЭМДҮЗ-ийн 2022 оны 01 дүгээр тогтоолоор батлагдсан. ЭМДЕГ-тай гэрээт эрүүл мэндийн байгууллагад даатгуулагч иргэн дараах хөнгөлөлтүүдийг эдлэх боломжтой юм.

Үүнд:

 

1️⃣MRI шинжилгээ: Үндсэн үнэ 350 мянган төгрөг бөгөөд эрүүл мэндийн даатгалаас 245 мянган төгрөгийг хөнгөлснөөр иргэн хувиасаа 105 мянган төгрөг төлнө.
2️⃣Компьютер томографи оношилгоо: Үндсэн үнэ болох 120 мянган төгрөгийн 84 мянгыг нь даатгалаас төлж, үлдсэн 36 мянган төгрөгийг иргэн хувиасаа төлнө.
3️⃣Дурангийн оношилгоо: Үндсэн үнэ 60 мянган төгрөгөөс 42 мянгын даатлгалаас төлж, иргэн 18 мянган төгрөг төлнө.
4️⃣Дурангаар хийх ажилбар: 150 мянган төгрөгийн 105 мянгыг даатгалаас, 45 мянгыг иргэн хувиасаа төлнө.
5️⃣Судсан дотуур хийгдэх оношилгооны ажилбар: 650 мянгын төгрөгийн 455 мянгыг даатгалаас, 195 мянгыг иргэн хувиасаа төлнө.
6️⃣Судасны бус ажилбар: 320 мянган төгрөгийн 244 мянгыг даатгалаас, 96 мянгыг иргэн хувиасаа төлнө.
7️⃣Цөмийн оношилгоо: Нийт өртөг нь 120 мянга бөгөөд үүний 84 мянгын даатгалаас хөнгөлснөөр иргэн хувиасаа 36 мянган төгрөг төлнө.
8️⃣ПЭТ-КТ оношилгоо: 2,4 саяас даатгалаар хөнгөлснөөр иргэн хувиасаа 1,4 саяыг төлнө.
9️⃣Оношилгоо, шинжилгээ: 80 мянган төгрөгөөс даатгалаар хөнгөлөгдсөнөөр иргэн хувиасаа 24 мянган төгрөг төлнө.

Энэ төрлийн тусламж, үйлчилгээгээр ЭМДЕГ-тай гэрээ байгуулсан нийслэлд үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчийн эмнэлгүүд:

1.Арьсны өвчин судлалын үндэсний төв
2. АШУҮИС-ийн Монгол Япон сургалтын эмнэлэг
3. Багануур дүүргийн эрүүл мэндийн
4. Баянгол дүүргийн эрүүл мэндийн төв
5. Геронтлогийн үндэсний төв
6. Гэмтэл согог судлалын үндэсний төв
7. Налайх дүүргийн эрүүл мэндийн төв
8. Нийслэлийн өргөө амаржих газар
9. Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн Төв
10. Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэг
11. Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төв
12. Төрийн тусгай албан хаагчийн нэгдсэн эмнэлэг
13. Улсын нэгдүгээр төв эмнэлэг
14. Улсын хоёрдугаар төв эмнэлэг
15. Улсын гуравдугаар төв эмнэлэг
16. Хавдар судлалын үндэсний төв
17. Халдварт өвчин судлалын үндэсний 18. Цэргийн төв эмнэлэг
19. Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төв
20. Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв
Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлийн эмнэлгүүд:
1.Асралт мед нэгдсэн эмнэлэг
2. Баянзүрх нэгдсэн эмнэлэг
3. Гурван гал эмнэлэг
4. Интермед эмнэлэг
5. Интерферон альфа эмнэлэг
6.Мөнгөн гүүр эмнэлэг
7.Номун эмнэлэг
8. УБ Сонгдо эмнэлэг
9. ЭМЖЖ эмнэлэг
10. Юнимед Интернейшнл эмнэлэг

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.