Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс өнгөрсөн нэгдүгээр сараас хойш Covid-19-ийн тархалт буурч, ногоон түвшинд шилжиж байна. Өнгөрсөн 2022 оноос хойш Covid-19-ийн хамааралтай нас баралт бүртгэгдээгүй бөгөөд улсын хэмжээнд долоон хоногт халдварын 2-3 тохиолдол бүртгэгдэж байна. Иймд цаашид улсаас PCR шинжилгээг хийхгүй гэсэн мэдээллийг өгсөн.
Тэгвэл энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Ж.Нямсүрэнгээс тодруулахад “Гадаадад зорчих иргэдэд зориулан PCR шинжилгээ авч байгаа. Харин дотооддоо хэвтэн эмчлүүлж байгаа иргэдээс заавал PCR шинжилгээ шаардахгүй. Энэ талаар өмнө нь мэдээлэхдээ буруу ойлголт төрүүлсэн байна” гэлээ.
87430
30698
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.