Амьтны ертөнц янз бүрийн гайхалтай бүтэц хэлбэрүүдээр баялаг байдаг, анаашны нумарсан хүзүүнээс эхлээд халбаган хэлбэрийн хушуутай шувуу гэх мэт, гэвч эволюци 1 метерийг сая хуваасны нэгтэй тэнцүү буюу хүний үсний өргөнийг 20 хуваасны нэгтэй тэнцэх хэмжээтэй нано бүтцүүдийг үүсгэн маш жижиг түвшинд ч бас ажилласан байна. эдгээр нано бүтцүүд нь амьтдад авирах, гулгах, өнгөлөн далдлах, хатгах зэрэг үйлдэлд тусалдаг байна.
Шавьжны нүд 50-с 10.000 ширхэг бүхий тус тусдаа гэрэл мэдрэх чадвартай нийлмэл нүдтэй байдаг ба нэг нь 50-300 нанометрийн хэмжээтэй байдаг.
Нано хэмжээст энэхүү бүтцээс санаа авч нарны зайд зориулсан шинэ гэрэл ойлгодоггүй бүрэгч материал гарган авсан байдаг. 2010 онд германы эрдэмтэд шавьжны нүдний бүтцийг ашиглан өөр нэгэн материал гарган авсан нь бохирддоггүй гадаргуу юм. Энэ нано хэмжээст жижиг овгор товгор гадаргуу нь гадны биетэй холбогдох талбай бага байдагтай холбоотой юм.
С.Гэрэлсүх
14 минутын өмнө
Өчигдөр
Өчигдөр
2024-11-29
87380
30494
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.