ГССҮТ-ийн Гар сарвууны гэмтэл согогийн мэс засалч, тэргүүлэх зэргийн их эмч Л.Нанжид зөвлөж байна…
Энэ удаагийн сэрэмжлүүлэг маань оффист суугаа ажил хийдэг, тэр тусмаа mouse удаан барьж ажилладаг, мөн нэг давтамжтай үйлдэлийг олон дахин хийдэг үйлдвэрийн ажилтан, тогооч, тамирчин, жолооч гэх зэрэг хүмүүст зориуллаа.
Гар сарвууны эмч нар энэ төрлийн эмгэгтэй гэмтэлтэй хүмүүсийн үзлэг шинжилгээг хийж оношлоод шаардлагатай тохиолдолд сард дунджаар 10-аас доошгүй хүмүүсийг мэс заслын эмчилгээ хийж эмчилж байгаа билээ. Энэ төрлийн эмгэгтэй гэмтэлтэй хүмүүс төдийлөн эрт үед нь ирж үзүүлдэггүй бөгөөд олон сар жил болсоны дараа гарын сарвууны булчингууд илэрхий хатингаршиж хатаад ирэхээр нь үзүүлдэг. Мэдээж энэ үед удааснаас болж хүндрээд заавал мэс заслын эмчилгээг сонгохоос аргагүй байдалд хүрдэг. Тиймээс ойр тойронд байгаа хүмүүсийн 1,2,3-р хуруу бадайрах (доор зурагт улаанаар харуулсан) чилэх хүч нь сулрах өөртөө үйлчлэх чадамж багассан гэсэн зүйлийг ярьж бас илэрхийлж байвал хугацаа алдахгүй мэргэжилийн эмчид хандахыг зөвлөөрэй. Мэс засал хийхгүй эмчлэх боломжтой зүйлийг заавал удааж битгий хүндрүүлээрэй. Нэгэнт хатингаршиж хатсан булчин эргэн сэргэх магадлал маш бага бөгөөд хүндрэл даамжирвал сарвууны хөдөлгөөн (атгах тэнийлгэх) алдагдах аюултай. Ойр тойрныхоо хүмүүсийг хамтдаа сэргийлэе, мэдэхгүй нэгэндээ мэдүүлж бусаддаа түгээе.
Хүндрэл үүсэх үеийн зураг:
87430
30705
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.