Хорооллын эцсээс Гэмтлийн эмнэлгийн уулзвар хүртэлх замын засварын ажил маргааш эхэлнэ

2017-06-14 Мэдээ, мэдээлэл

“Баянгол дүүрэг, Хорооллын эцсээс Гэмтлийн эмнэлгийн уулзвар хүртэлх 1км авто замын шинэчлэлт” -ийн ажлыг “Наранбулаг Хан компани Нийслэлийн Замын сангийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй бөгөөд  энэ сарын 5-наас есдүгээр сарын 10-ныг хүртэл гүйцэтгэх юм.

Төлөвлөгөөт ажлын хуваариар тус автозамын хойд талын эгнээ буюу зүүнээс баруун тийш зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг энэ сарын 16-21-ний 07.00 цаг хүртэл түр хязгаарлаж, авто замын зорчих хэсгийн хучилтын ажлыг хийх юм байна. Энэ хугацаанд тээврийн хэрэгсэл автозамын урд талын эгнээгээр сөрөг хөдөлгөөнтэй зорчих юм.

А.Уянга

Өнөөдрийн онч үг

15 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.