ДОХ-ын халдвартай эмэгтэй ХӨСҮТ-ийн хашаанд нас барсан тухай мэдээлэл гараад буй юм. Энэ талаар тус эмнэлгээс дараах тодруулгыг өглөө.
ХӨСҮТ: ДОХ-ын халдвартай гэдэг нь 2007 онд оношлогдсон 32 настай эмэгтэй ХӨСҮТ-ийн ДОХ/БЗДХ-ын тандалт судалгааны хяналтад эмнэлгийн тусламж үйлчилгээ авч байсан бөгөөд сүүлийн үед олон эрхтэн хавсарсан сүрьеэ өвчний улмаас хэвтэн эмчлүүлж байсан.
Биеийн байдал нь хүнд байсан ч энэ сарын 19-нд өөрийн хүсэлтээр эмчилгээгээ зогсоож эмнэлгээс гарсан. 23-нд бие нь муудаж гэрийнхэн нь түргэн дуудсан боловч эмнэлгийн тусламж авч амжаагүй гэртээ нас барсан байна.
Тиймээс Хавдар судлалын үндэсний төвийн хашаанд нас барсан гэдэг ташаа мэдээлэл юм байна.
2025-04-16
2025-04-16
2025-04-15
2025-04-15
2025-04-15
87664
31513
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.