Ардчилсан нам ирэх шат шатны сонгуульд нэг баг болж оролцоно

2023-01-6 Нам хөдөлгөөний амьдрал

АН-аас Зөвшилцлийн ажлын хэсэг гаргасан талаар өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл хийлээ.

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, зөвшилцлийн ажлын хэсгийн гишүүн Д.Эрдэнэсувд “Өнгөрсөн 2022 оны 11 дүгээр сард АН-аас зөвшилцлийн ажлын хэсэг байгуулсан. 12 хүний төлөөлөлтэй. Зөвшилцлийн ажлын хэсэг АН-д тулгамдаад байгаа дотоод асуудлаа хэлэлцэх, асуудал шийдлийн гарцыг тодорхойлж, санал боловсруулах зорилготой. Өнгөрсөн хугацаанд ажлын хэсэг нийгэм, эдийн засагт тулгамдаад байгаа асуудлыг хэлэлцлээ. Авлига, албан тушаал, нүүрсний хулгай зэрэг асуудал гаарч, иргэдийн эдийн засгийн нөхцөл байдал өдрөөс өдөрт хүндэрч байгаа энэ хэцүү үед улс төрийн хоёр баганын нэг болсон АН сөрөг хүчнийхээ үйл ажиллагааг хүчтэй явуулахгүй бол цаашид нөхцөл байдал улам дордоно. Энэ эрсдлийг тооцож үзээд, дотоод маргаанаа хойш тавилаа. Улмаар ойлголцлын санамж бичиг байгууллаа. АН хүчтэй сөрөг хүчин байхын тулд 2024 онд УИХ болон орон нутгийн сонгуульд Ардчилсан нам нэг баг болж оролцоно. Түүнчлэн бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагаагаа хамтран зохион байгуулна” гэв.

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга М.Мөнхжаргал “Өнөөдөр Ардчилсан Нам эв нэгдлийн тухай ярьж байгаа нь сайн зүйл. Сөрөг хүчнийхээ хувьд байр суурин дээрээ нэгдэж, 2024 оны сонгуульд эрх баригчдын эсрэг сөрөн зогсох чадвартай нам байхын тулд эвлэлдэн нэгдлээ. Эрх баригчдын даварсан үйлдлийг таслан зогсоох, иргэдийн амьдралыг дээшлүүлэхийн тулд эвлэлдэн нэгдэж байна. 2024 оны парламентын сонгуульд Ардчилсан Нам нэг нэр, нэг туг дор, нэг нэр дэвшигчтэй оролцох болно. Мөн намын гишүүдийнхээ санал дүгнэлтэд үндэслэж цаашдын бүтэц зохион байгуулалтыг хамтран шийдвэрлэхээр тогтсон” гэлээ.

Өнөөдрийн онч үг

14 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.