ТОМУУ, ТОМУУ ТӨСТ ӨВЧНӨӨС СЭРГИЙЛЭХ СЭРЭМЖЛҮҮЛЭГ

2022-04-20 Мэдээ мэдээлэл

 

Халдвар авснаас хойш шинж тэмдэг илрэх хүртэлх хугацаа буюу өвчний нууц хугацаа нь ойролцоогоор 2 хоног байдаг. Томуугийн халдвар нь гэнэт эхэлж өндөр халуурах, хуурай ханиалгах, толгой өвдөх, булчин, үе мөч хөндүүрлэж бие тавгүйрхэх, хоолой өвдөх, нус гоожих шинж илэрдэг. Хүчтэй ханиалгалт 2 долоо хоног орчим үргэлжилж болно. Ихэнхи хүмүүст халууралт болон бусад шинжүүд нь долоо хоногийн дотор ямар нэгэн эм хэрэглэхгүйгээр намдаж, өвчин илааршдаг. Харин эрсдэлт бүлгийн хүмүүст өвчин хүнд хэлбэрээр тусч эмнэлэгт хандах шаардлага гардаг.

Хэн эрсдэлтэй вэ?

2-оос доош насны хүүхэд 65 ба түүнээс дээш насны хүмүүс
Жирэмсэн эмэгтэйчүүд
Архаг суурь эмгэгтэй хүмүүс (зүрх, уушги, бөөр, цусны архаг өвчин, саахарын өвчин, дархлаа тогтолцооны өөрчлөлт)-т улирлын томуугийн халдвар хүндрэл үүсэх эрсдэлтэй.

Халдвар дамжин тархах:

Томуугийн халдвар сургууль, асрах төв, цэцэрлэг, олон нийтийн газруудад хурдан тархдаг. Томуугаар өвчилсөн хүний ханиах, найтаах үед вирүс агуулсан дуслууд агаарт цацагдаж, агаараар бусдад дамждаг. Мөн вирүс бохир гараар дамждаг. Иймээс халдвар тархахаас сэргийлэхийн тулд ханиахдаа ам, хамраа сальпетка эсвэл алчуураараа таглаж байх, гараа угааж занших нь зүйтэй.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.