Энэ хүрээнд БНСУ-ын Корeа Их Сургуулийн “АНАМ ” эмнэлгийн “Зүрхний хэм алдалт”-ын багтай 2020-оос эхлэн хамтран ажиллаж, туршлага солилцон хоёр эмчийг 6 сарын хугацаатай мэргэжил дээшлүүлэн сургалтанд хамруулсан аж.
Тэгвэл БНСУ-ын Корeа Их Сургуулийн “АНАМ ЭМНЭЛЭГ-ийн Хэм Алдагдлын Шим Жэ Мин профeccороор ахлуулсан 10 хүний бүрэлдэхүүнтэй баг, УНТЭ-ийн Зүрхний Төвийн “Зүрхний Хэм Алдагдал”-ын багтай хамтран ” Тосгуурын хэм алдалт, Ховдлын хэм алдалт, Ховдлын дээрх хэм алдалт” оноштой таван тохиолдолд Зүрхний аблаци /түлэх/ эмчилгээг энэ сарын 27-28 ны өдрүүдэд амжилттай хийж гүйцэтгэлээ.