
Жирэмсэн үеийн сэтгэл гутрал, сэтгэл түгшилт, жирэмсний чихрийн шижин зэрэг нь дэлхий нийтэд дунджаар 10-15%, ялангуяа хөгжиж буй орнуудад 10-41%-ийн тархалттай байдаг хэдий ч эрт оношлогдож, шаардлагатай тусламж үйлчилгээ авч чаддаггүйгээс жирэмсэн болон төрөх үеийн хүндрэл, цаашдаа нярай болон хүүхдийн эрүүл мэндэд эрсдэл, сөрөг үр дагаврыг бий болгодог билээ. Иймээс энэ асуудлыг эрт илрүүлэхэд анхаарал тавьж ажиллах нь эхчүүдэд хугацаанаас өмнө төрөх, хүүхдийн жин бага байх, ээжтэйгээ ээнэгшил үүсэхэд бэрхшээлтэй байх, хүүхдэд анхаарал дутмагшил хэт хөдөлгөөнтэх эмгэг, сэтгэл гутрал, сэтгэл түгшилт, зан үйлийн эмгэг үүсэх, цаашдаа ээжид чихрийн шижин эмгэг үүсэхээс урьдчилан сэргийлсэн онцгой ач холбогдолтой ажил боллоо.
