Нийслэлийн дүүргүүдийн Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд ажиллалаа

2022-01-30 Мэдээ мэдээлэл

Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн албан тушаалтнууд  2022 оны 01-р сарын 28, 29-ний өдөр өдрүүдэд нийслэлийн Баянгол дүүргийн 5-р хорооны Дэшиг-Дун, 17-р хорооны Мөнгөлөггоо 15-р хорооны Усантүрүү, Сонгинохайрхан дүүргийн 20-р хорооны Жаргал өлзий, 22-р хорооны Одонт манал, 32-р хорооны Жаргал өлзий-2, 3, 20-р хорооны Энхтитэм, Хан-Уул дүүргийн 4-р хорооны Цэцдо, 5-р хорооны Манал-Үйлс, 6-р хорооны Чандавиа, 9-р хорооны Аяут өрхийн эрүүл мэндийн төвүүд ажиллалаа. Өрхийн эрүүл мэндийн төвийн хүний нөөц, дайчлагдан ажиллаж байгаа резидент эмч нарын ирцийн байдалтай танилцаж, үйлчлүүлэгч нартай уулзаж санал хүсэлтийг сонсов. Нэг өрхийн эрүүл мэндийн төвийн хяналтад дундаж 280-330 Ковид-19 батлагдсан иргэд хянагдаж байна.


Өрхийн эрүүл мэндийн төвийн үндсэн болон Ковид-19 тусламж үйлчилгээнд Резидент эмч нарыг дайчлан дэмжлэг үзүүлж,  ажлын ачааллаас нь хуваалцаж байгаа бөгөөд резидент эмч нар маш сайн ажиллаж байгаа талаар өрхийн эмч нар ярьж байлаа. Мөн хүний нөөц дутагдалтай байгаа тул гүйцэд эмчилгээгээ дуусгаж чадахгүй ажилдаа орсноор дархлаа суларч дахин өвдөж байна. Ингэснээр сувилагч их дутагдалтай, туслах сувилагч бэлтгэх сургалтыг зохион байгуулах, Эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийг хугацаанд нь олгож байх, КОВИД-19 халдварын эсрэг дархлаажуулалтад иргэд, ялангуяа залуучуудын идэвх сул, иргэд олон нийтэд халдвараас сэргийлэх чиглэлээр сэрэмжлүүлэг мэдээг арай өөр хэлбэрээр өгөх талаар танилцуулж байлаа.

Сар шинийн баяр тохиож буйтай холбогдуулан үндсэн болон Ковид-19 тусламж үйлчилгээнд онцгой анхаарах, хүний нөөцийн ачааллыг тэнцвэржүүлэх, резидент эмч нарын хүчийг зөв хуваарилах талаар чиглэл өглөө.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.